Мэдээ, мэдээлэл

  • gashuun-suhait-0509_321.jpg

    Цагаан хад суурьшлын бүсэд энэ сарын 10-наас эхлэн долоо хоногийн хугацаанд хатуу хяналт тогтоохоор болсон байна.

    2022.02.14

    Хангалттай түвшинд хүрэхгүй байгаа нүүрсний экспорт Гашуунсухайт-Ганцмод боомтоор буурах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ.

    Цагаан хад суурьшлын бүсэд жолооч нарын дунд “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас эхлэн долоо хоногийн хугацаанд хатуу хяналт тогтоохоор болсон байна.

    БНХАУ-тай хиллэдэг өмнө зүгийн аймгуудад COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаа юм. Тухайлбал: баасан гарагт Дорноговь аймагт хамгийн олон тохиолдол буюу 116 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрсэн байна. Түүнчлэн Өмнөговь аймагт халдварын тархалт өндөр байгаа аж.

    Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор ихдээ нүүрс тээврийн 100 гаруй автомашин гарч байв. Энэ сарын 11-ний байдлаар тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа ч суурьшлын бүсэд тогтоосон хяналт тээвэрлэлтэд нөлөөлөхөөр байгаа юм.

    БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаар Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ өсжээ. Монголоос нийлүүлэлт буурснаар дотооддоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.

    Монгол Улсад COVID-19-ийн халдварын тархалт буурч, жолооч нарын дунд халдвар бүртгэгдэхгүй бол Монголоос нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

    Эх сурвалж: http://bloombergtv.mn